
Хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг гаргасан байна.
Энэ хуваарийн дагуу тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн явж саналыг нь авч байгаа бөгөөд 24022 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.