Эмийн чанарт анхаарал хандуулах цаг болсон гэв | News.MN

Эмийн чанарт анхаарал хандуулах цаг болсон гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Эмийн чанарт анхаарал хандуулах цаг болсон гэв

Манай улсын эмнэлгийн эм болон тоног төхөөрөмж худалдан авахад тендэр шалгаруулан шалгарсан компани нь эмнэлэгийг эм тоног төхөөрөмжөөр хангадаг. Гэтэл тендэрийн тухай хуулинд хамгийн хямд үнэтэйг нь сонгон шалгаруулна гэж заасан байдаг нь эмийн чанар муудахад нөлөөлж байна. Хамгийн хямд үнэтэй эм, тоног төхөөрөмжийг санал болгосон компаниудад тендэрт ялах магадлал хамгийн өндөр байдаг. Гэтэл хамгийн хямд зүйл гэдэг бол хамгийн чанар муутай байх нь ойлгомжтой. Тэгэхээр тендэрээр шалгаруулсан компаниудын зарим эмнэлэгт нийлүүлж байгаа эм эмийн бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байгааг мэргэжилтнүүд тогтоожээ.Цаашид тендэрийн эмийн чанарт анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Энэ байдлыг цэгцлэхийн тулд зөвхөн нэг байгууллага нэг хүн тэмцэх биш харин тендэрийн тухай хуульд хамгийн хямд үнэтэй эмийг оруулж ирэхийг дэмжсэн зүйл заалтыг дахин нэг харах цаг болжээ. Мөн эмийн чанар аюулгүй байдал ноцтой хөндөгдөх болсон энэ цагт хувь иргэд хилээр машин болон ачаа тээшэндээ нуун эм оруулж ирэх зөрчил их гарч байна. Эдгээр зөрчлүүдийг Засгийн газрын хэмжээнд авч үзэн, тендэрийн хууль болоод хилийн бүс дээрх эм эмийн бодис илрүүлэх тоног төхөөрөмжийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Б.Анхаа
 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Õóóðàì÷ ýìã¿é áîëæ áîëíî 2010-06-08 182.160.3.102

Õóóðàì÷ ýì õóäàëäàæ áàéãàà ýìèéí ñàíãóóäàä õ¿ëýýëãýõ çàõèðãààíû õàðèóöëàãûí òºëáºðèéã 500 000 – 2 ñàÿ òºãðºã áîëãîîä ¿íýí çºâ ìýäýýëýë ºãñºí õ¿íä 50 õóâèéã íü ºãäºã áîëãîÒàòâàð òºëºã÷ íàðààñ íýã ÷ òºãðºã ãàðàõã¿éËóéâàð÷èä áàëàð÷ ¿íýí ìýäýýëýë ºãñºí õ¿ì¿¿ñ íýã óäàà ÷ ãýñýí òàðãàí õîíèíû ìàõ èäýã ë äýý

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж