
Хьюстон (Техас) хотоос Денвер (Колорадо) рүү нислэг үйлдэх байсан Boeing 787 Dreamliner хөлөг тормозын системд гарсан техникийн доголдлын улмаас ниссэн буудалдаа эргэн буулт хийжээ.
United Airlines компанийн онгоц амжилттай газардсан ба зорчигчид бэртэж гэмтээгүй байна. Ийнхүү Boeing 787 онгоц долоо хоногийн дотор гурав дахь удаагаа яаралтай буулт хийлээ. Зургадугаар сарын 21-нд Лондоноос Хьюстонд нислэгтэй онгоц Ньюаркт яаралтай буулт хийжээ. Техникийн доголдлоос болон 19-нд АНУ-аас Токиод нисч байсан бас нэг онгоц ослын буулт хийжээ. Өргөн их биетэй, хоёр хөдөлгүүрт мөрөөдлийн гэж нэрлэгдсэн Boeing 787 онгоцны нислэгийн өнгөрсөн оны нэгдүгээраас эхлэн зогсоосон байгаад тавдугаар сард шалгалтын дараа нислэгийг нь зөвшөөрсөн байв.