
Өмнөговь аймгийн харьяалалтай иргэд Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад түлхүү ажилладаг. “Си Ай Эс Монголия” гэх Францын компани Оюутолгой компанийн хүнс үйлчилгээг нийлүүлдэг. “Си Ай Эс Монголия” компанийн хүний нөөцийн ажилтан дарга н.Ариунцацрал гэгч нэг хүнийг ажилд авахын тулд Ханбогд, Манлай, Баян-Овоо сум болон Даланзадгад хотын иргэдээс 300 000 төгрөг болон идэшний хонь зэргийг заавал авч байж ажилд орох шаардлагатай болдог талаар иргэд мэдээлж байна. Ариунцацрал нь өнгөрсөн 2008 оноос хойш тус компанийн хүний нөөцийг хариуцан ажиллаж байгаа. Хэрэв иргэд хахуулийн мөнгөө өгөөгүй бол ажлын байрны дарамтанд орж шалтаг гаргаж ажлаас нь халдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн сурталчилгаанд явсан хүмүүсийг ажлын байраар хангах бөгөөд сонгуулийн сурталчилгаанд зориулан ажилтан бүрээс 10 000 төгрөгийг хандив нэрээр татжээ. Гадны байгууллагуудын энэ мэт хуулиас гадуур үйлдэл хэрээс хэтэрч уурхайн хангалтын бараануудыг нутгийн иргэдэд дамлаж өндөр үнээр зарах зэрэг сүлжээ үүсчээ. Энэ нь Оюутолгойн ажилчдыг хангах ёстой хангамжийн барааг эрх мэдлээ ашиглан иргэдэд өндөр үнэтэй зарж борлуулж байгаа аж.
Б.ОДМАА
Эх сурвалж “Нийслэл таймс” сонин.