Кино найруулагч
Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан авахыг санаархсан
гэх хэрэгт буруутган, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянгол
дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Г.Бадамрагчаагийн хэрэг нь төрийн
нууцын зэрэглэлд хамаарах асуудал тул шүүх хурлын товыг мэдээлэх
боломжгүй гэдгийг хуулийн байгууллагаас өгч байв.

Энэ талаар албаны
эх сурвалжаас тодруулахад, “Баянгол дүүргийн шүүхээс хэргийг хянан үзээд
нэмж тодруулах зүйл бий гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад
буцаасан. Хэргийг Тагнуулын ерөнхий газарт дахин шалгана” гэв.
Кино
найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж
төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан
бэлтгэсэн хэмээн сэжигтнээр татан, жил гаруйн хугацаанд Тагнуулын
ерөнхий газарт шалгасан юм.
Д.ЖАРГАЛ