Найз бүсгүй дуучин Рианнад гар хүрснээр багагүй шуугиан дэгдээж, нэр хүндээ алдсан R&B дуучин Крис Браун дахин нэг зодооны хэрэгт холбогджээ. Түүнийг 24 настай Дианна Жинес гэгч бүсгүй өөрийг нь зодож, гэмтээсэн хэмээн мэдүүлээд байгаа аж. Бүсгүйн мэдүүлснээр Крис Браун өнгөрсөн бямба гаригт Калифорни мужийн Анахайм хотын “Heat Ultra” гэх шөнийн клубт бяцхан тоглолт хийх үеэрээ түүнд гар хүрсэн гэнэ. Харин шөнийн клубын эзэн байдал огт эсэргээрээ Дианна Жинес танхайрсан гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ Крис Браун “Heat Ultra” шөнийн клубт тоглож байх үеэр Дианна Жинес тайз руу дайрч, Крис Браунд хүрэхийг оролдсоноор барахгүй, түүнийг хориглосон хамгаалагчид руу гутлаа тайлан шидэж танхайрсан гэнэ. Тэрээр ийн хамгаалагч нартай маргалдаж, гар зөрүүлсний улмаас бэртсэн ч өөрийгөө Крис Браунд зодуулсан гэж яриад яваа гэнэ.
Б.АНХТУЯА