Oрон нутагт онлайн програмыг ашиглана

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Oрон нутагт онлайн програмыг ашиглана

Жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголтын үйл ажиллагаа болдог. Энэ жилээс хуваарь сонголтын ажлыг  мэдээллийн технологийн тусламжтайгаар, олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс хөдөө орон нутагт онлайн програм ашиглан явуулах шийдвэр гарч ажлыг эхлүүлэн хэрэглэхэд бэлэн болоод байна.

Системийн зорилго

EES нь нэгдсэн нэг мэдээллийн санд тулгуурлан их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтыг хот, хөдөөгийн гэсэн 2 бүсчлэлтэйгээр онлайн хэлбэрээр явуулах “онлайн програм”-ыг шинээр байгуулж, хуваарь сонголтын үйл ажиллагааг боловсронгуй болгох юм.

Бааз бүрдүүлэлт

Системийн бааз бүрдэлт нь элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны мэдээлэл, мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргээс бүрдэнэ. Систем нь ЭЕШ –ын онлайн баазтай холбогдон ажиллах ба ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед энэхүү системийн шалгуулагчдийн дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм. Систем ажиллах явцад хуваарь сонголтын бүртгэл болон жагсаалт, хуваарь сонгосон талаарх мэдээллийн бааз системд бүрдэнэ. Бааз нь дараах мэдээллүүдээс:

    1. Элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл /ЭЕШ-ын серверээс онлайнаар /

      2. Сургуулиудын мэдээлэл, босго оноо / МИДСК, БШУЯ/

        3. Хяналтын тоо  /БШУЯ/

          4. Мэргэжлийн бүлгүүд түүнд харгалзах сургуулиудын ангиудын мэдээлэл /МИДСК /

            5. Аймаг бүрийн онлайн системийг хариуцаж ажиллах хэрэглэгчдийн талаарх мэдээлэл /МИДСК, БҮТ/ бүрдэнэ.


              Системийн давуу тал

                – Хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, шударга, нээлттэй болно

                  – Их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын талаарх статистик мэдээллийг авах боломж бүрдэнэ.

                    – Цаг хугацаа хэмнэнэ

                      – МИДСК, БҮТ, их дээд сургуулиудын болон элсэгчдээс гарч байгаа зардалууд тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ.

                        – Хөдөө орон нутагт хуваарь сонгох элсэгчдийн жагсаалт гаргах, хуваарь сонголтын үйл явц шуурхай болно.


                          Элсэгч та хөдөө орон нутгаас хуваарь сонголтын үед дараах дарааллын дагуу хуваариа сонгоно.


                          Эх сурвалж: www.eec.mn
                          NewsMN Гар утасны хувилбар Татах
                          NEWS.mn

                          Мэдээллийн эх сурвалж