Драмын театрын үе, үеийн төлөөлөл болсон сайхан бүсгүйчүүд дэлгэцийн бүтээлд нэгджээ. Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа нар "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" хэмээх кинонд тоглож байна. Залуу жүжигчин А.Ганчимэгийн хувьд “Хэцүү анги”, “Рашаантын 18”, “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Амьдралын амт”, “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” зэрэг бүрэн хэмжээний кино болон найруулагч Б.Чингүүний богино хэмжээний бүтээлүүдээр үзэгчидтэй байнга уулздаг. Тэгвэл тэр бүр дэлгэцийн бүтээлд тоглоод байдаггүй жүжигчин “жижиг” Урнаа, “том” Ганаа нарын хамт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин М.Бямбаа дүр бүтээж байгаа юм. Тун удахгүй нээлтээ хийх киноны постеруудыг сонирхуулъя.
Г.ДАША