Дрогба бэлтгэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Дрогба бэлтгэлд гарчээ

Зааны ясан эрэгийн шигшээ багийн довтлогч Дидье Дрогбагийн хагалгаа амжилттай болж, биеийн байдал сайн байгаа учир Швейцарьт бэлтгэлд гарсан шигшээ багийнхантайгаа нэгдсэн байна. Өнгөрөгч баасан гаригт Японы багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр хамгаалагч Маркус Тулио Танакатай мөргөлдөж, гараа гэмтээсэн түүнийг дэлхийн аваргыг өнжиж магадгүй талаар мэдээлж байсан билээ. Дрогбаг яаралтай хагалгаанд оруулсан бөгөөд эдгэрэлт хурдацтай байгаа гэнэ.

Тэрбээр дасгалжуулагч Свен Горан Эрикссоны гол найдваруудын нэг бөгөөд ялангуяа “Заанууд” тэмцээний “G” хэсэгт Бразил, Португаль болон Хойд Солонгосын багийн хамт үхлийн хэсэгт сугалаа таарсан учир багаа ахлан талбайд гарах Дрогба чухал үүрэгтэй юм.

“Заанууд” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо энэ сарын 15-нд Порт Элизабет хотод Португалийн багийн эсрэг хийх бөгөөд лхагва гаригт Өмнөд Африк руу нисэхийн өмнө буюу өнөөдөр орой Швейцарийн “Лозанна” багтай тоглох ажээ.

С.Цэлмэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж