Хөгжимчид “Интоорын цэцэрлэг”-ийг уянгалуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хөгжимчид “Интоорын цэцэрлэг”-ийг уянгалуулна

Улсын   Филармонид зургадугаар сарын 11-нд 19.00 цагаас “Баян монгол” чуулгын   гоцлол хөгжимчин  Д.Мягмардорж, Д.Баатарсүрэн  нар нэгэн өвөрмөц тоглолтоор  үзэгч олондоо бэлэг барих гэж байна.  Энэхүү “Jazz concert” тоглолтонд нарийн бүрээ, татах бүрээ хөгжмөөр   мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан    зохиолуудыг  түүвэрлэн   гоцлон тоглож, симфони джаз оркестр  Гоцлол хөгжимчин Д.Мягмардоржын    найруулгаар  “Интоорийн цэцэрлэг”, “Мистраль” зэрэг уран бүтээлийг тоглож буйгаараа онцлог ажээ. Мөн тус тоглолтонд  “PAUSE” хамтлаг , Улсын филармонийн  Баян монгол джаз найрал хөгжим,  симфони джаз оркестр,  Дуучин Т.Мишээл,  Б.Амина , Хишигдаваа нар оролцох юм байна. Тоглолтын тасалбар 6000 төгрөгөөр улсын филармоний кассаар худалдаалагдаж байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж