“Twilight” таны хэтэвчинд

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“Twilight” таны хэтэвчинд

Цус сорогчдын тухай “Twilight” кино гарсан цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулж, кино наадмуудаас шагналын хур буулгаж байгаа. Өнгөрсөн ням гаригт зохиогдсон “MTV Movie Awards”-аас нийтдээ таван шагналын эзэн болж, уран бүтээлчдээ баярлуулжээ.
Энэ киноны фэнүүдэд зориулсан олон бүтээгдэхүүн гаргасан ба бүх дүрүүдээр нь хүүхэлдэй, сүйн бөгж зэрэг нь худалдаанд гараад байгаа. Харин бас нэгэн бүтээгдэхүүн болох төлбөрийн карт ирэх сарын 1-нээс фэнүүдийнхээ гарт очихоор болжээ.
Энэхүү төлбөрийн карт нь киноны гол дүрийн жүжигчдийн зураг бүхий гурван янзаар хэвлэгдэн гарч байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж