iPhone 4-ийг танилцууллаа | News.MN

iPhone 4-ийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

iPhone 4-ийг танилцууллаа

Apple компанийн 16 дахь удаагийн WWDC буюу дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд Сан Франциско хотод үргэлжилж байна. Өчигдөр буюу нээлтийн өдөр тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс компанийн брэнд бүтээгдэхүүн болсон iPhone смартфөүний дөрөв дэх шинэчилсэн хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Тэрбээр энэ үеэр “Бид анхны iPhone-ыг үйлдвэрлэн гаргаснаас хойш хамгийн том тэсрэлт нь энэ болж байна. Бид шинэ бүтээгдэхүүнээр бахархаж, сэтгэл хангалуун байгаа” гэжээ.

Хар болон цагаан хоёр өөр өнгөний сонголттой байх iPhone 4 энэ сарын 24-нөөс эхлэн АНУ болон бусад дөрвөн улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай нь 199 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар байх аж.

Жобсын мэдэгдсэнээр iPhone 4 нь өмнөх iPhone 3GS хувилбараас 24 хувиар нимгэн бөгөөд ердөө 9,3 мм зузаан, дэлхий дээрх хамгийн нимгэн смартфөүн болох гэнэ. Смартфөүний арын хэсэг нь шилэн гадаргуутай байх бөгөөд ирмэгээрээ метал хүрээтэй юм.

Видео дуудлага хийхэд зориулж, смартфөүний урд талд камер байрлуулсан бөгөөд харин ар талд байрлах уламжлалт камер нь LED гэрэлтэй болсноос гадна 5.0 мегапиксель, таван дахин zoom хийх боломжтой болсон байна.

Өмнөх iPhone-ийн учир дутагдалтай зүйл байсан нь multitasking буюу нэг дор олон программ ачаалах функц байдаггүй байсан бол iOS хэмээн нэрлэсэн шинэ үйлдлийн системд multitasking функц багтжээ.

iOS 4 үйлдлийн системийн тухайд энэ сарын 21-нээс эхлэн үнэгүй татаж авах боломжтой болох учир iPhone 3GS гар утастай хэрэглэгчид смартфөүнийхээ үйлдлийн системийг сайжруулах боломжтой ажээ. Харин iPhone-ийн өмнөх загваруудад тохирохгүй юм байна.

Шинэ загварын iPhone 4 нь мөн баттерейны хүчин чадлын хувьд сайжирсан. Тодруулбал 3G сүлжээнд долоон цаг тасралтгүй ярих ба Wi-Fi ашиглан интернэтэд холбогдоход 10 цагийн турш цэнэгтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхгүй гэнэ.

Дашрамд дурдахад, энэ жилийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтад 57 орны 5200 гаруй оролцогч оролцож байгаа юм. Харин тасалбар худалдаанд гарснаас хойш ердөө наймхан хоногийн дотор бүрэн зарагдаж дууссан бөгөөд тасалбарын үнэ 1599 ам.доллар юм.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

madu 2010-06-08 111.188.35.70

eniig avah geed onoodor zahialgaa ogchihood irlee odoo 24nii odriig huleeh l uldlee dee tsagaanig n avmar bsan bolovch har n l ehled irne tsagan n sarin dara irrh yum genoo kkk odoo 9 honog huleeged l boloo yooy yasan ih huleev dee kk
ene medeeg bichsen hun setguul zuin yos saitai yumaa mash oilgomjtoi bichsen bna

Avatar

www.EzBuy.mn 2010-06-08 202.179.20.148

Ta iPhone-4 iig avahiig husvel EzBuymn -nd handaarai Bid tanii zahialgaar bogino hugatsaand niiluuleh bolno

ezbuy_mnyahoocom

Avatar

www.amarxan.com 2010-06-08 202.131.225.20

амархан сурна

Avatar

sara 2010-06-08 217.210.61.124

barag ter tasalbariinh ni uneer hed heden iphone avchihaj boloh yum bna

Avatar

123 2010-06-08 202.170.69.70

За энийг чинь авъя байз

Avatar

bat 2010-06-08 180.235.169.230

America Spain France Italy Holland Brazil England crotia ulsuudin hulbumbugin sain chanarin 2010 oni umsgul hudaldaalj bna une 28000utas 95128870

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж