Хэнтийд “Бага Алтаргана” болно

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хэнтийд “Бага Алтаргана” болно

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Улаанбаатар хотын орлогч Да.Ганболд, БУ-ын Ардын хурлын хорооны дарга, ВАРК-ын ерөнхийлөгч Булдаев В.Р., Эрхүү мужын засгийн газрын орлогч Ю.В Параичев гээд албаны хүмүүс зохион байгуулж буй олон улсын “Алтаргана-2010” буриад түмний урлаг, соёлын наадам ирэх долдугаар сарын 20-доор нийслэл хотноо болно. Энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрт суугаа буриад ястаны төлөөлөл болсон 15 мянга орчим хүн хүрэлцэн ирэх тооцоо гарчээ. Наадмын гол зорилго бол Монгол үгдэстний нэг буриад угсаатны үндэсний өв уламжлал, соёл, спортын төрлүүдийг сэргээн хадгалах, хөгжүүлэхэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх, урлаг, уран зохиол, кино, спорт, эдийн засгийн хөгжилд гаргасан амжилтуудын шилдэгийг үзүүлэн харуулах ардын дипломатыг хөгжүүлж, Монгол Улсыг сурталчилах, Монголд ээлтэй улс орон, байгуулага, хувь хүмүүсийн бүлэглэлийг бий болгох, улс түмний найрамдлыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм байна. “Алтаргана-2010” наадамд аймаг, орон нутгийн төлөөлөл оролцох авьяастнуудын шалгаруулалт энэ сард болох юм. “Алтаргана” наадмыг анх санаачлан зохиосон Хэнтий аймгийхан энэ сарын 15-нд Биндэр суманд “Бага Алтаргана” наадмаа хийхээр болжээ. Энэхүү наадмаар Хэнтий аймгийг төлөөлж “Алтаргана-2010” наадамд оролцох шилдэгээ шалгаруулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж