Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2013 оны 06 дугаар сарын 05 орой 17:40 -18:20 цагийн хооронд орсон ширүүн аадар борооны улмаар 13, 14 дүгээр хорооны нутагт хүчтэй үер буусны улмаас хүний амь эрсдэж, айл өрх, аж ахуйн нэгж, газар тариалан, хүлэмжийн аж ахуйд их хэмжээний хохирол учруулсан байгалийн гамшигт үзэгдэл болж өнгөрлөө.
Үүний улмаас 13 дугаар ххорооны 4 аж ахуй нэгж, 39 айл өрхөд нийтдээ 593639320 төгрөг 14 дүгээр хорооны 16 өрх, 4 аж ахуй нэгжийн хашаа байшин, гэр орон, эд хогшил, хүлэмж, услалтын систем, үрсэлгээ, ил талбайн тариалан усанд автаж 54419200 төгрөгийн хохирол учрууллаа. Нийтдээ 55 өрх, 8 аж ахуй нэгж үерт өртөж 648058520 төгрөгийн бодит хохирол учраад байна.
Энэ зөвхөн тухайн үерт өртсөн айлд төдийгүй намрын ургац хураалт, хүн амын хүнсний хангамжинд ч сөргөөр нөлөөлөх байдалд хүрээд байна. Иймээс дараах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад уламжилаад байна. Үүнд:
- Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас айл өрх, иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг шийдвэрлэж өгөх
- 13-р хороонд шинээр барьж буй замын үерийн ус орж ирдэг/Хатан туул түүхий эд худалдан авах цэг орчимд/ хэсэгт ус зайлуулах хоолой тавих
- 4-р цахилгаан станцын цэвэр усны даланг /Алтан сор ХХК-ийн орчимд/ нүхлэн усны хоолой тавих
- 2009, 2013 онуудад үерт өртсөн айлуудад дахин газар олгож тухайн үерийн замаас зайлуулах зэрэг хүсэлтийг уламжлаад байгаа юм.
Эх сурвалж: www.khanuul.mn