МЗЭ-ийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл"-ээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, "Хязгааргүй дуулал" ТББ хамтран "Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй" уриан дор утга зохиолын "100 яруу найрагч-100 хайрын шүлэг" өдөрлөгийг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д энэ сарын 30-нд зохиох гэж байна. Уг өдөрлөгөөр дамжуулан нийгэм, гэр бүлд сайн сайханыг даллан дуудагч хайрын үнэ цэнийг олон нийтэд ухааруулах, утга зохиол, яруу найрагаар дамжуулан амьдралын гэрэл гэгээ, үнэ цэнийг олоход нь туслах зорилготойгоор үе үеийн яруу найрагчдын үнэ төлбөргүй "Хайрын шүлгийн уншлага"-ыг хийх нь ээ.
Г.ДАША