Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан брокерийн компаниуд санхүүгийн тайлангаа наймдугаар сарын 1-ний дотор нийслэл, орон нутгийн санхүү, татварын хэлтсээр дамжуулан Санхүүгийн зохицуулах хороонд өгөхийг албаныхан анхаарууллаа. Ингэхдээ брокерийн компаниуд зургадугаар сарын 30-наар санхүүгийн тайлангаа тасалбар болгон Сангийн сайдын 77 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэтгэх заавар”, “Санхүүгийн тайлангийн Б маягт”-ын дагуу гаргаж наймдугаар сарын 1-нээс өмнө өгөх юм байна. Цаашдаа энэ байдлаар улирал бүр санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхыг албаныхан мэдэгдлээ.
У.БОЛОР