Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Жүжигчин Жонни Депп хаа явсан газраа хар хүрээтэй шил зүүж явдаг нь бараг л  нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг тэрбээр бүр байшин дотор ч  шилнээс салдаггүй аж. Гэвч жүжигчин эрийн нэрийн хуудас болсон имиж нь түүний зүүн нүд нь юм харахаа больсонтой холбоотой юм байна. “Роллинг Стоунз” сэтгүүлийн ирэх сард гарах дугаарт өгсөн ярилцлагадаа  50 шүргэж буй жүжигчин эр төрөлхийн хараа муутайгаас болоод шил зүүдэг хэмээн ярьжээ.

Холливудын гоонь эрийн хараа үнэхээр муу бөгөөд юмыг хэзээ ч тод харж байгаагүй гэнэ.

Б.САРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж