
Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн талаарх хүмүүсийн ойлголт тун тааруу. Хуучин цагт сурлага муутай хүүхдүүдийг шингээдэг газар мэтээр төсөөлж байсан нь одоо ч хэвээр. Тиймээс маргааш “Чингис” зочид буудлын хурлын танхимд “Мэргэжил, ур чадвар миний амжилт” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлажээ. Нийгэмд МСҮТ-ийн талаар эерэг мэдээлэл өгөх, хэвлэлээр дамжуулан хүүхэд залуусыг ховор, эрэлттэй мэргэжилд урих зорилго бүхий уг хэвлэлийн хурал 11 цагаас эхлэх ажээ. Хүүхэд болгон дээд сургуульд сурч байгаа ч төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй нь цөөн. Гэтэл нөгөө талд үйлдвэр, аж ахуйн байгууллагууд мэргэжилтэй ажилчингүйгээс гадаадаас ажилчин авчран өндөр цалин өгч байдаг. Энэхүү эрэлт нийлүүлэлтийг нэгэн уулзварт хүргэхэд хэвлэлийнхний оролцоо чухал гэж зохион байгуулагчид үзэж байна.
Д.ЦЭЦ