Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн

Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт,
газрын доройтлын
үйл явцад өртөх магад­лалтай нутагт хамрагдаж байна. Эдгээрээс үнэлгээ,
зураглалын өнөөгийн үр дүнгээр цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь,
хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд
23.0 хувь нь тус тус хамрагдах болжээ. Энэ нь тодорхой бүс нутагт
цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвс­гэрийн 72 хувь хүртэл
өргөжсөн байгааг харуулж байна.
Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй
зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий,
Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж
байна. Цөлжилтийг харуулах гол зүйл элсний нүүдэл бөгөөд говь, хээрийн
бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байна.

ЯМАА

ӨСВӨЛ ЦӨЛЖИЛТ НЭМЭГДЭНЭ

Эрдэмтдийн судалснаар манай
улсын бэлчээр, хадлангийн 112,8 сая га талбай хонин толгойд шилжүүлснээр
60 сая орчим мал адгуулан маллахад хү­рэл­цээтэй гэсэн тооцоо байдаг.
Гэтэл малын тоог хонин толгойд шилжүүлвэл  67,9 сая байгаа нь бэлчээрийн
даацын хэмжээ хэдийнээ хэтрэн, байгалийн бэлчээр мал сүргийг үндсэн
тэжээлээр хангах  чадавхийнхаа дээд хязгаарт хүрч, экологийн зохист
бэлчээр ашиглалтын харьцааг алдагдуулжээ. Ялангуяа сүүлийн дөчөөд жилийн
дотор бэлчээрийн ургац 20-30 хувиар буурч, бэлчээрийн доройтлоос болж
мал сүрэг ч ган, зудад нэрвэмтгий болжээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж