Палестины Ерөнхий сайд огцров

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Палестины Ерөнхий сайд огцров

Палестины шинээр томилогдсон Ерөнхий сайд Рами Хамдалла албан үүргээ хүлээж авснаасаа ердөө гурван долоо хоногийн дараа огцорчээ. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас өчигдөр Ерөнхий сайдын огцрох өргөдлийг албан ёсоор хүлээн авсан байна. Тэрээр энэ сарын эхээр Палестины автономийн Ерөнхий сайдаар томилогдон, Засгийн газраа бүрэлдүүлэх үүрэг хүлээж байсан юм. Төвийг сахисан үзэлтэй Рами Хамдалла нь Их Британид хэл судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд 1998 оноос Шхем хотын А-Наджах их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж