Төв банкнаас эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар буурууллаа. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл гурван удаагийн хуралдаанаараа эдийн засгийн бодит секторыг дэмжихээр мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулснаар 10.5 хувь болж байгаа юм. Бодлогын хүү буурахад улсын төсвийн орлого, зарлага уялдаатай буюу тэнцвэртэй болж байгаа, инфляци улсын хэмжээнд 9.7 хувь болж буурснаар зорилтот төвшинд ойртсон, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч эхэлж буй нь нөлөөлсөн тухай Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдлээ. Түүнчлэн эдийн засагт Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нэвтэрч эхэлсэн нь эерэгээр нөлөөлөх хандлагатай ч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин төдийлөн сайнгүй байгаа нь ийнхүү бодлогын хүү 1.0 нэгж хувиар буурахад нөлөөлсөн байна.
У.БОЛОР