Хөдөлгөөнт эргүүлийнхэн шинэ хөлөгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт эргүүлийнхэн шинэ хөлөгтэй боллоо


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны шийдвэр, хөрөнгө оруулалтаар Нийслэлийн цагдаагийн газарт шинээр 75 автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Энэхүү машин нь дуут дохио, гэрэл, машин хоорондын холбоо зэрэг бүрэн тоноглолтой Kia компанийн 2013 оны дөрөвдүгээр сарын шинэ загвар болох Rio гэдэг автомашин гэнэ. Машин тус бүр нь 18 сая төгрөгийн үнэтэй бөгөөд 100 километрт 7.5 литр шатахуун зарцуулдаг гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Эдгээр шинэ автомашинаар сонгуулийн хамгаалалтын үйл ажиллагаа болон цаашид нийгмийн хэв журам сахиулах хөдөлгөөнт эргүүлийн чиглэлээр ажиллах гэнэ. Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг алслагдмал хороо, иргэдэд хүргэх зорилгоор нийслэлийн дөрвөн бүсийн 70 чиглэлд 60 автомашинаар эргүүл хийж байсан юм. Мөн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар тасралтгүй ашиглаж байгаа автомашинуудын ашиглалтын норм дуусч буй юм байна.

Д.ЖАРГАЛ
















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж