Тэдний хийсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах хэрэгтэй гэжээ
Тэд гэдэг маань “The Firm” буюу “Goldman Sachs” гэх дэлхийн мөнгөний хүүдий буюу бусад мөнгөний хүүдийнүүдийг дүүргэхэд бүхий л үйл ажиллагаагаа аль эрт 1869 оноос ертөнцийн санхүүгийн төв Нью-Йоркын алдарт Доод Манхэттэны Баруун Гудмын 200 гэсэн хаягаар эхэлсэн групп.
Тэд мөнгөтэй холбоотой бүгдийг хийнэ. Хөрөнгө оруулалтын банк, хувьцааны худалдаа, хөрөнгө оруулалтын менежмент гээд компаниуд нийлэх худалдан авах зөвлөгөө, андерврайтинг үйлчилгээ, үндсэн хөрөнгийн менежмент ба брокерын зэрэг санхүүгийн бүхий л үйлчилгээг хувь хүнээс эхлээд том корпораци бас улс орнуудын Засгийн Газруудад үзүүлнэ. Өдгөө тэд дэлхийн бүх санхүүгийн хотуудад салбаруудаа байгуулсан бөгөөд АНУ-ын Хөрөнгийн Зах зээл дээрх тоглолт хамгийн гол нь. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон ба Жорж Буш нарын ээлжит Сангийн Сайдууд энэ компаниас гаралтай.
Өнгөрсөн 150 гаруй жилийн түүхэндээ Тэд Microsoft, Ford Motors, телефон утасны алдарт AT&T нараас эхлээд ”перестройкаар” эхэлсэн хуучин “соц” орнуудын өмчийн харилцаанд ч “хошуу дүрээд авсан” үнэхээр алдартай гэрээ хэлцэл худалдаануудыг хийсэн мөнгийг ч бас л ийм хэмжээгээр олсон. Тэдний эзэмшлийн жагсаалтад санхүүгийн корпорациудаас гадна эрчим хүчний, казино, буудал, ресторанаас авахуулаад эмнэлэг, сувиллын газрууд, хэвлэл мэдээллийн группууд багтдаг.
5 хүрэхгүй жилийн өмнө Тэд Цэвэр Ашгаараа Хөрөнгө оруулалтын салбартаа 86 компанийг ардаа орхин АНУ-г тэргүүлж, одоогийн гүйцэтгэх захирал Ллойд Си Блэнкфайн ажлаа эхэлсэн эхний жилээ 67,9 сая доллараар Тэдний мэргэжлийн хэлээр bonus авч заримыг нь бэлнээр авч байсан түүхтэй.
Энэ агуу туршалагатай, дэлхий даяар 31,700 ажиллагсадтай /2009 оны сүүлийн баримтаар/ мөнгөний мангаа яагаад дэлхийн хэвлэл мэдээллийн санхүүгийн “залилан мэхлэгч” мэтээр цоллууллах болов оо. Энэ бол анхных нь бас биш ажээ. Уг нь Тэд 30-аад, 70-аад оны бас 2007 оны эдийн засгийн хямралыг боломжоороо давж, 2007 оны мооргэйжийн хямралаас хамгийн их мөнгө суйлж өөрсдийн мөнхийн өрсөлдөгч Morgan Stanley нарыг хол хаяж байсан юмсан.
1986 он бол шуугианы нэлээд том эхлэл байлаа, Дэвид Браун гэгч ажилтан нь хувьцааны худалдааны дотоод нууц мэдээллийг тараасан гэдэг асуудлаар “Goldman Sachs” группын халдашгүй нэр хүнд хөндөгдөж шуугианы шуурга эхлэв үү үгүй юу, Эрсдэлийн Шүүхийн албыг ахалж байсан Роберт Фрийман гэгч тухайн үеийн удирдлагын хамгийн итгэлт нэгэн бас л нууц задруулсан буюу компанийн болон хувийн дансаар дотоод арилжаа хийсэн хэргээр шүүхэд дуудагдаж байжээ.
2008 оны 11-р сарын 11-нд “Лос Анжелос Таймс” сонины дугаарт гарсан нийтлэл “Goldman Sachs” –ын ээлжит шуугианыг тарьсан өдрөөр компанийн түүхэнд бичигдсэн бий. “Goldman Sachs” групп энэ онд Калифорни мужийн бондын худалдаанаас нийт 25 сая долларын ашиг олжээ. Тэдний энэ ашиг бондын худалдаанд оролцож буй зарим нэгэн харилцагч нартаа худалдан авч буй бондныхоо тоог багасгах зөвлөлгөө нэрээр мэдээлэл тарааснаас Калифорни муж бондынхоо үнийг буулгах байдалд хүргэсэн гэсэн хуудуутай ажиллагааны эзэн болгожээ.
Энэ ондоо Тэдний маш олон дээд тушаалын ажилтнууд төрийн эрх мэдэл бүхий албанд шилжин орж АНУ-ын Төрийн Албаны ажилтнуудын хувиар сонирхолын зөрчил үүсгэж байна гэсэн асуудлаар олны шүүмжлэл, сэжиглэлд өртсөн юм.
2010 он гараад “Goldman Sachs” группыг Европын Бие Даасан Өрийн Хямрал 2010 гэсэн ажиллагаанд зөвхөн хошуу бус бүүр хуруу дүрсэн бас оролцсон хэргээр дахин шүүмжилж эхэлсэн. “Goldman Sachs” групп 1998-2009 онуудад Грекийн Засгийн Газарт Үндэснийхээ Өрийн бодит нүүр царайг хэрхэн халхалж торгоож байх арга замыг зааж бусад компаниудтай нийлж тус улсын үндэсний өрийн эрсдэлийг бууруулах Грекийн Муу Зээлийн Солилцооны /Credit Default Swap (CDS)/ индекс үүсгэжээ. Үүний дагуу гаргасан үндэсний бондын хүү тэнгэрт хадаж, Грекийн эдийн засаг ганхаж дампуурлын гал энэ оны гуравдугаар сарын жагсаал цуглаанаар утаа манарган цогсож тавдугаар сард бүүр илүүтэй хүндэрэхэд хүргэжээ.
Уг хямралыг “Goldman Sachs” группын оролцоотойгоор мандсан хэмээн дэлхийн санхүүгийн ертөнц нэхэл мэдүүлж байсан Афины жагсаал цуглааны гал намжиж амжаагүй байтал өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Тэднийг АНУ-ын Үнэт Цаас болон Хөрөнгийн Хорооноос дахин эрүү шүүлтэд дууджээ. Энэ удаад нэлээд их хэмжээний мөнгө бас нэлээд ярвигтай “хөрөнгө оруулагчиддаа үнэт цаасны талаар худуутай бүүр хуулийн хэлээр худал мэдээлэл” өгсөн хэргээр дуудсан нь дэлхийн мэдээний гол байд дахин тодорлоо.
АНУ-ын Үнэт Цаас болон Хөрөнгийн Хорооноос “Goldman Sachs” группын Хөрөнгө Оруулалтын Банкыг ипотекийн зээлийн хямрал газар авах үеэр үл хөдлөх хөрөнгийн худалдаанаас залилангийн үйлдлээр хөрөнгө оруулагчдыг нэг тэрбум гаруй долларын алдагдалд оруулсан гэмт хэргийн чанартай ажиллагаа хийсэн эсэхийг шалгах бас үүнийг нягтлахаар шүүхэд мэдүүлжээ. АНУ-ын Үнэт Цаасны “хоточ нохойн” мэдэгдэж буйгаар “Goldman Sachs” групп тухайн үедээ өөрсдийн ашгийг хөөцөлдөн эрсдэлийн сангийнханд үнэт цаасны худладааны багцад авах хүсэлтэй зээлээ оруулах эрхийг сая саяар тоологдох маш өндөр үнээр зарж эрсдэлийн сангууд ч найдваргүй болсон, төлөгдөх боломжгүй зээлүүдээс сая саяын ашиг олдог сүлжээ бий болжээ. Үүнийгээ хөрөнгө оруулагчдаасаа нуусан нь хууль бус залилан байх эсэхээр Тэд шүүхэд дуудагдсан нь өдгөө үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд Үнэт цаасны Хорооноос нэг тэрбум долларын хэмжээний торгууль ноогдуулж, залилан хийж олж авсан бүх ашгийг хураахыг шүүхээс шаардсан. Үүний дагуу АНУ, Их Британи, Герман зэрэг орнууд алдарт “Goldman Sachs” группын Хөрөнгө Оруулалтын Банкинд санхүүгийн шалгалт оруулахаа мэдэгдээд зарим ажлууд нь эхлээд байна.
Тэд харин өөрсдийгөө энэ шүүх ажиллагаанд “ хуулийн заалтад тусгагдаагүй хэргээр шүүгдэж байна” хэмээн мэдүүлсээр байгаа юм. Энэ шүүх ажиллагааны тухай мэдээ цацагдсан үеэс “Goldman Sachs” группын хувьцаа ганхаж 11 тэрбум доллартай тэнцэх мөнгөний алдагдал хүлээжээ. BBC-ийн Санхүүгийн мэдээлэл энэ үйл явдал “санхүүгийн алдагдалын үерийн хаалгыг нээсэн үү?” хэмээн хэлэлцүүлэгт дуудаж энэ үйл явдал зөвхөн Wall Street дахь Нью-Йоркын Хөрөнгийн Биржийн “1896 оны пионер” компани “Goldman Sachs” ын алдагдал бус дэлхийн бусад санхүүгийн болон үнэт цаасны худалдааны бодит ертөнцөд итгэл хүлээлгэх асуудлыг бас хөндөж байна хэмээн мэдээлжээ.
Үнэт цаасны арилжааны Wall Street гудамд “The Firm” нэртэй Тэд үнэтэй алдартай бас мөнгөтэй хэвээр байгаа харин нэрээ дахин цэвэрлэх нөр их ажилд л жаахан дарагдаа байх даа.