Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ? | News.MN

Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

18-тайдаа охид хөвгүүдийг  жаахан ч болов сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Өсвөр насны хөвгүүдийн дунд энэ нь маш цөөн тохиолдол гэж тэд боддог байна. Хөвгүүд  аав ээждээ сайн ханддаг эсэхийг охид ажигладаг.  Мөн хөвгүүдийг зорилготой, ямар  нэг зүйлийг  сайн хийж чаддаг бол охид дуртай байдаг аж.  Хамгийн чухал нь охид тэднийг шударга байхыг хамгийн их хүсдэг байна.

27 настай бүсгүй эр хүнийг итгэлтэй найдвартай байхыг хүсдэг. Ийм эмэгтэйд өөрийг нь эргүүлэхийн тулд зөвхөн мессеж бичих хангалтгүй. Эр хүн өөрийн гэсэн бодолтой, юм үзэж, нүд тайлсан байхыг тэд хүсдэг. Мөн  хоол сайн хийж чаддаг бол бүр сайн. Энэ насны эр хүн улс төрийн чиг баримтлалтай болсон байх хэрэгтэй. Бүсгүйн хамгийн гол шаардлага нь эр хүн ууж идэхээ хэзээ ч хэтрүүлэхгүй байх юм. Эцэст нь тэр таныг ээжийгээ хэр их  хүндэлж хайрладаг болохыг мэдэхийг хүсч  байгаа.

35 настай бүсгүй гүзээтэй эрчүүдийг тэгтлээ сонирхохгүй л болов уу. Харин түүний хувьд сексийн чадвар хамгийн чухал зүйлийн нэг. Ийм насны эмэгтэй хоёр хүүхэдтэй эх хүнд санаа тавьж чадах эр  хүнийг хайж байдаг. Ээжийнхээ өврөөс гараагүй эр хүн түүний сонирхлыг татахгүй. Эмэгтэйчүүд энэ насандаа зугаа цэнгэл хөөсөн эрчүүдээс залхаж, буурьтай итгэлтэй хүнийг хайж эхэлдэг байна.

44 настай эмэгтэй эр хүнийг  нэгэн биений нөгөө тал нь байхыг хүсдэг. Ийм эмэгтэйчүүд амьдралаас үргэлж суралцаж байдаг эр хүнд дуртай. Эхнэр өөрт нь юу чухал болохыг нөхрөө мэдэрч ойлгож байхыг, гэр бүлээ авч явахад санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байхыг хүсдэг. Хэрэв та  эр хүний хийх ёстой ажлаа мэддэг, чаддаг эр хүн шиг эр хүн бол санаа зоволтгүй. Эхнэр чинь үүнийг л хүсч байгаа.

53 настай  эмэгтэй  эр нөхрөө юмны наад цаад учрыг ойлгож ухаардаг байхыг хүсдэг. Хэрэв танаас үргэлж шүршүүрт орсны дараа үнэртдэг шиг тааламжтай үнэр ханхалдаг, улс төрийн талаар өөрийн үзэл баримтлалтай, эхнэртээ одоо ч үнэнч хэвээрээ, ажил ажил гэж гүйдэггүй, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөг бол эхнэр чинь анх дурлаж байсан үеийнх шигээ халуун хайраар таныг хайрлах болно.
 
Бэлтгэсэн Н. Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-08 202.170.66.20

Oh money l gj bodloo shd

Avatar

zochin 2010-06-08 202.179.10.18

munguur buh yum shiidne gej yu baihav

Avatar

gvnj 2010-06-08 182.160.24.218

hairtai hvmvvs neg negendee vnench bhad bolno hamgiin gol n itgeltsel shvv zaluusaa

Avatar

silly men 2010-06-08 202.180.220.220

Mungugui deerees n huuhen toodoggui 2 zaluu door bichleg uldeesen umu haashaan Mungutei huuhen hormoiddog zaluuchuud harin ihseed bgaan bish uu

Avatar

hulchgar bn 2010-06-08 182.160.1.237

emegteichud zuvhun mungund durladag gej boddog erchuud hulchgar azgui bn da uhaantai jinhene sain busgui zunduu bga iim teneg bodoltoi humuus ehleed uurtuu itgeh heregtei de

Avatar

unen mongo bval ted salku 2010-06-08 217.210.61.124

ha ha goyo helsen unen sh dee hen mongotoi bna terniig l dagadag sh d dee ta nar

Avatar

Зочин 2010-06-08 202.126.91.35

haan tenegtdeg baishde mongot hunees hun salku bn gej yu baisiin hair gj bdg ym bgzde

Avatar

zochin 2010-06-08 202.170.68.130

money baihad l mongol huuhnuud salahgui shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж