Теа Цулукани.
Фото: georgianpress.ru
Фото: georgianpress.ru
Гүржийн Засгийн газраас тус улсын банкуудад бүртгэлтэй Ираны хувь хүн, байгууллагын нийт 150 дансыг битүүмжилжээ. Энэ тухай Гүржийн Хууль зүйн сайд Теа Цулукиани мэдэгдсэн байна. Тегераны цөмийн амбицийн эсрэг хийж буй тэмцлийн хүрээнд Аятоллагийн дэглэмийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авч байгаа Олон улсын хамтын нийгэмлэгтэй зэрэгцэхийн тулд ийм шийдвэр гаргасан гэнэ.
Саяхан «The Wall Street Journal» сонин сүүлийн хоёр жилийн дотор Ираны хөрөнгө оруулалт Гүржийн эдийн засагт нэмэгдсэн талаар бичсэн байв. Тиймээс Гүржийн сайдад Тбилиси барууны хоргийг хэрхэн дэмжиж байгаа тухай асуудал тавигдсан байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР