Зарим хүнсний барааны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

Зарим хүнсний барааны үнэ буурчээ

Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ энэ долоо хоногийн байдлаар өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Махны үнийн тухайд, 1 кг хонины ястай махны үнэ дунджаар 8129 төгрөг, хонины цул мах 8100 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6133 төгрөг, адууны мах 6717 төгрөгийн үнэтэй байсан  ажээ. Энэ нь өмнөх сарынхаас адууны мах 0.8 хувь, үхрийн цул мах 0.3 хувь, ямааны махны үнэ 2.1 хувь, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар буурч, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ харьцангуй тогтвортой байжээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сарын дунджаас 0.7 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад өөрчлөгдөөгүй тухай стастистикчид мэдээллээ. Цагаан будааны үнийн хувьд өөрчлөлтгүй байсан ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж