СЕХ, “Тэнгис”-ийн цахилгаан тасалджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

СЕХ, “Тэнгис”-ийн цахилгаан тасалджээ

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны цогцолбор барих ажлыг гүйцэтгэж байгаа “Шил дээд” компани нь инженерийн байгууламжийн тодруулга, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байгаад өчигдөр 17.00 цагийн орчимд 6 кВ-ын цахилгааны шугамыг гэмтээжээ. Үүний улмаас 6-р хорооллын зарим оршин суугчид болон Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газрын XI байр, Сонгуулийн ерөнхий хороо, “Тэнгис” кино театр зэрэг томоохон байгууллагуудын цахилгаан тасарсан байна. УБЦТС компанийн Зүүн түгээх төвийн ажилчид газар дээр нь шуурхай ажиллаж, хэрэглэгчдийнхээ цахилгаан тэжээлийг өөр шугамд шилжүүлж, хэвийн болгожээ.

“Шил дээд” компанийн хувьд ном дүрмийн дагуу УБЦТС компанид хандаж, цахилгааны шугам байгаа эсэхийг лавлаж, зөвшөөрөл авсан бол хэвийн ажиллаж байсан, өртөг өндөртэй кабель шугам гэмтэхгүй, иргэд амралтын өдрүүдэд гэртээ ая тух алдахгүй, дээрх томоохон байгууллагуудын шуурхай ажиллагаа доголдохгүй байсан тухай албаны хүмүүс мэдээлж байна.

Д.ЦЭНГЭЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж