Их, дээд сургуулиудын үзэсгэлэн, яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиудын үзэсгэлэн, яармаг болно

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “Монголын боловсрол-2013” үзэсгэлэн, яармагийг зургадугаар сарын 28, 29-нд “Блью скай” цамхагт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр их, дээд сургууль, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Монголын ТОП-50 сургуулийг танилцуулах юм. Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалтын хариу гараагүй бөгөөд долдугаар сарын 1-нээс хариу гарч эхлэхэд их, дээд сургуулиудын бүртгэл эхлэх учиртай. Тиймээс аль их, дээд сургуульд элсэн суралцах шийдвэрээ бүрэн гаргаагүй, эсвэл сонгосон сургуулийнхаа танилцуулга, тавигдах шаардлагыг судлах хэрэгтэй бол уг үзэсгэлэнг зориорой.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж