Бусад зургийг ЭНД дарж үзнэ үү
Францын Ле-Буржед олон улсын нисэхийн үзэсгэлэн өнгөрөгч өдрүүдэд боллоо. Энэ жил 50 нас хүрч буй тус үзэсгэлэнгийн үеэр 100 тэрбум ам.долларын гэрээнүүд хийгдэж, хэдэн зуун шинэ онгоц зарагджээ.
Европын “Airbus” фирм байгуулсан гэрээ болон худалдаагаар өөрийн гол өрсөлдөгч Америкийн “Boeing”-иос хол тэргүүлжээ. Орос «Ле Бурже» дээр олон талын зориулалттай Су-35С сөнөөгч онгоц, сургалт-байлдааны Як-130 ба байлдааны нисдэг тэрэг Ка-52 зэргийг үзүүлж, ойрын зайн агаарын хөлөг Superjet-100 онгоцоо худалдсан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР