Виктор Звагельский
Фото: Александр Вильф / РИА Новости
Бизнесмэн Борис Титовын тайлбарласнаар хуулийн төслийг санаачлагчид өршөөлд хамаарагдах хүмүүсийн ялын заалтуудын жагсаалтыг гаргаж байгаа гэнэ. Ажил хэрэгч хүмүүсийн 90 хувь орчим нь яллагдсан “залилангийн” гэх заалтаар жагсаалт гаргах ажил хамгийн ээдрээтэй байгаа ажээ. Энэ ял авсан хүмүүсийн дунд бизнесменүүдээс гадна ердийн “захын залилагч” нар байгаа ба тэднийг өөршөөлийн жагсаалтаас ялгаж өгөх ёстой гэж Титов хэлжээ.
Өмнө нь ерөнхийлөгч Владимир Путин ял эдэлж байгаа бизнесмэнүүдийг өршөөлд хамруулах хуулийн төсөл бэлэн гэж мэдэгдсэн байв. Ерөнхийлөгч долдугаар сарын 14-нд зуны амралтаа эхлүүлэхээс өмнө Төрийн дум төслийг авч үзэхийг хүсчээ. Думын Эрүүгийн хуулийн хороо хуулийн төслийг маш богино хугацаанд авч хэлэлцэхээр амласан байв.
Өршөөлд ял эдэлж байгаа мөн учруулсан хохиролоо барагдуулсан буюу төлөхөд бэлэн бизнесменүүд хамрагдах юм. Харин дахин ял эдэлж буй хүн энд орохгүй. Ажил хэрэгч хүмүүсийн ялыг өршөөх хуулийн төслийг Титов санаачилсан байв. Төслийг тавдугаар сарын 26-нд тэмдэглэсэн Оросын ажил хэрэгч хүмүүсийн өдрөөр батлан хэрэгжүүлэхийг тэр уриалж байв. Гэвч Путин төслийн эхний хувилбарыг шүүмжлээд зарим заалтуудыг түүнээс хасах хэрэгтэй гэсэн билээ. Ингээд төслийг дахин боловсруулж эхэлжээ.
Омбудсмений дэргэдэх шинжээчдийн зөвлөл ОХУ-д эдийн засгийн гэмт хэргээр ял эдэлж байгаа 110 мянган хоригдол бий гэх тооцоо гаргасан байна.