
Харин 2013 оны эхний хагас жилийн байдлаар дээрх үндэслэл болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйл болон Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д заасны дагуу Канад, Турк, БНСВУ, БНСУ, БНХАУ, АНУ, БНАСАУ, ОХУ, БНЭУ, Ирланд зэрэг нийт 19 орны 875 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 6.6 дахин өссөн үзүүлэлт аж.
2013 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай 363 аж ахуйн нэгж, байгууллагын 2008 иргэнд 352.477.600 мөн 26 орны 450 иргэнд 124.855.200 нийт 477.332.800 төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт оруулжээ.