Төсөв боловсруулагчдыг хотын гудамжтай танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Төсөв боловсруулагчдыг хотын гудамжтай танилцуулна

Хотын мээр Сангийн яамныхныг хотын гудамж, гэр хорооллоор хамт явахыг урилаа. Ингэхдээ бид ийм л нөхцөлд амьдарч байна гэдгийг үзүүлж, төсөв хөрөнгө хуваарилахдаа харж үзэхийг гуйх гэнэ. Тэрбээр ингэх болсон шалтгаанаа “Ажил хэргийн уулзалт заавал ширээний ард байх албагүй, харин ч бодит байдлыг газар дээр нь үзвэл дараагийн асуудлыг шийдэхэд илүү ойлгомжтой байх болно. Ширээний ард суугаад төсөв хийх өөр, яваад үзсэн газрынхаа бодит байдлыг мэдээд төсөвлөх бас нэг хэрэг” хэмээн тайлбарлав. Ийнхүү хотынхон ойрын үед Сангийн яамныхантай гэр хороололд болзож, иргэдийнхээ үгийг сонсгох нь.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж