Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-22-ны өдрүүдэд Техник спортын төв клубт болж өнгөрлөө. Тэмцээнд 24 байгууллагын 198 тамирчин оролцсоны дотор ОУХМ Ц.Мөнхзул, Н.Баяраа. Н.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг, Э.Даваахүү нарын шилдэг тамирчид багтжээ.

Тамирчид олимпийн дасгалын үндсэн арван дасгалд өрсөлдлөө. Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Б.Нямсүрэн, нарийн бичгийн шүүгчээр Д.Сонинбилэг, Д.Сандаг нар ажиллаж, нийт 18 шүүгч ажилласан байна. Тус тэмцээнд тэргүүлсэн баг тамирчид энэ оны Азийн аварга болон 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн гол шалгуур болж байгаа ажээ.

Ирэх долдугаар сард Казанд болох Дэлхийн оюутны Универсиад наадмын чухал сорилго болсон тус тэмцээнд ОУХМ Н.Баяраа /Алдар/ ХВ

Мөн Дэлхийн оюутны Универсиадын өмнөх
чухал сорилго болсноороо онцлог. УАШТ-д ОУХМ Н.Баяраа (Алдар), ОУХМ О.Янжинлхам нарын тамирчид улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн тэмцээний үеэр дэд мастер тав, зэрэгтэй 23 тамирчин төрсөн байна.

Үндэсний шигшээ баг, "Алдарт" спорт хорооны
тамирчин ОУХМ Э.Даваахүү хос алтан медаль, түүний дүү спортын мастер
Э.Бадамгарав мөнгөн медаль хүртсэн нь үе үеийн буудлагын спортын магнайг
тэнийлгэсэн үйл явдал боллоо. Мөн ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртсэн
гээд бахдам амжилтууд олон байв.

Ингээд тэмцээний дасгал бүрийн медальт байруудыг танилцуулья.

ЭМЭГТЭЙ:

ХБ-4 дасгал, 10 м (39 тамирчин)   
                              

  1. ОУХМ Ө.Саранцацрал (Соёмбо) 205,3 оноо /10,0/
  2. ОУХМ Г.Нандинзаяа (Аврагч) 205,3 оноо /9,9/
  3. ОУХМ О.Янжинлхам (Алдар) 184 оноо

ХГ-4 дасгал (48 тамирчин)         

  1. ОУХМ Т.Баярмаа ("Аврагч") -195,9 оноо
  2. СМ Б.Энхжин (Баянзүрх дүүрэг) -193,2 оноо
  3. ОУХМ Т.Баярцэцэг ("Аврагч") 172,2 оноо


БКБ-9  дасгал /17 тамирчин/

  1. ОУХМ Д.Лхамсүрэн ("Буудагч") 579 оноо /92+96+99+97+98+97/
  2. ОУХМ О.Янжинлхам ("Алдар) 579 оноо /100+98+94+95+96+96/
  3. ОУХМ Ч.Нарантуяа ("Аврагч) 578 оноо /92+97+97+96+98+98/


БКГ-5 дасгал  /24 тамирчин/

  1. ОУХМ Т.Баярмаа ("Аврагч) -574 оноо
  2. ОУХМ Ц.Мөнхзул ("Хүч) -574 оноо 
  3. СМ Б.Энхжин (БЗД) -557 оноо


БКБ-5 дасгал,  /16 тамирчин/

  1. ОУХМ Г.Нандинцэцэг ("Аврагч") -564 оноо
  2. ОУХМ О.Янжинлхам ("Алдар") -572 оноо 
  3. ОУХМ Ч.Нарантуяа ("Аврагч") -578 оноо


ЭРЭГТЭЙ:

10 метрийн ХБ-6 дасгал  (40 тамирчин)    

  1. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ("Снайпер") 201.5 оноо
  2. ОУХМ Х.Бямбабаатар ("Буудагч, Гоби") -201,2 оноо
  3. СМ Б.Баттогтох ("Аврагч") 179,3 оноо


Гар бууны 50 метрийн БКГ-6 дасгал (21 тамирчин)

  1. ОУХМ Э.Даваахүү ("Алдар") 184 оноо (95+96+94+92+92+96)
  2. СМ Э.Бадамгарав /Хүч, меdia group/ 165 оноо (84+84+91+92+88+88)
  3. СМ Н.Цэрэнтогтох /Аварга/ 145 оноо (84+87+88+89+88+88)

ХГ-6  дасгал (32 тамирчин)                                       

  1. ОУХМ Э.Даваахүү ("Алдар") – 577оноо
  2. СМ Э.Бадамгарав ("Хүч", меdia group) -566 оноо
  3. СМ Ш.Буянзаяа ("Буудагч" ) -554 оноо


БКБ-9  дасгал (33 тамирчин)

  1. ОУХМ Ж.Ганхуяг ("Снайпер") 207 оноо
  2. ОУХМ О.Энхсайхан ("Хүч") 203,7 оноо
  3. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ("Снайпер")-182,9 оноо     

БКБ-6 дасгал (19 тамирчин)

  1. ОУХМ Н.Баяраа ("Алдар") -442.5 оноо
  2. ОУХМ Х.Бямбабаатар ("Буудагч", гоби) -438,2 оноо
  3. Н.Энхбаатар ("Буудагч) -428,6 оноо

24 байгууллага оролцсоноор багийн дүнгээр

  1. "Алдар" -119 оноо
  2. "Буудагч" -121 оноо
  3. "Аврагч" -157 оноо
  4. "Соёмбо" -221 оноо
  5. "Хүч" -267 оноо тус тус байр эзэлсэн байна.  

Мөн орон нутгаас оролцсон багуудаас Булган, Хэнтий, Орхоны аймгууд байгууд тэргүүлсэн байна. Тэмцээний үеэр олон тамирчид зэргээ ахиулсан байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж