Дилижан хотод болж байгаа эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний мэдээллийг хүргэе. Өчигдөр тав дахь өргийн тоглолт болж их мастер Т.Батчимэг Армений их мастер Елина Данилиантай тоглож тэнцсэнээр гурван оноотой болж, жагсаалтын гуравт бичигдэж байна.
Таван өргийн дараа Словакийн их мастер Анна Музечук дөрөв, Энэтхэгийн Хампи Конеру 3,5 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Т.Батчимэг гурван оноотой удаалж байна.
Өнөөдөр зургадугаар өрөгт их мастер Т.Батчимэг Украйны Анна Ушенинатай тоглоно.
Тэмцээнд Армений Елина Даниелиан, Энэтхэгийн Хумри
Конеру, Харика Дронавалли, ОХУ-ын Олга Гирева, Татьяана Косинцева, Болгарын
Антоантета Стефанова, Гүржийн Нана Жагнизе, Бела Хотенашвили, Украиний Анна
Ушенина, Литвийн Викториа Чмилите, Словенийн Анна Музычук, Монголын Түвшинтөгсийн Батчимэг нарын шилдэг их мастерууд оролцож байна.
Т.Батчимэг Армений их мастер Елина Данилиантай тавдугаар өрөгт тоглож тэнцсэнээр гурван оноотой болж, жагсаалтын гуравт бичигдэж байна.