Улаанбаатарт 3300 орчим айл үерт автаж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3300 орчим айл үерт автаж болзошгүй байна

Өнгөрсөн жил болсон үерийн үеэр 700 гаруй айл усанд автаад байсан бол энэ удаад үеэр болвол түүнээс ч илүү айл хохирол амсаж магадгүй байна. Учир нь хөдөөгөөс шилжин ирэгсэд үерийн аман дээр буусаар байгаа юм. Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр 3300 орчим айл үеийн далан болон үерт автаж болзошгүй газарт дур мэдэн буужээ. Эдгээр айлуудад нийслэлийн Онцгой байдлын газраас удаа дараалан сэрэмжлүүлэг өгөөд байгаа гэнэ. Гэвч нэг ч айл өнөөг хүртэл үеийн амнаас нүүгээгүй байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж