Sharp 90 инчийн телевиз бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Sharp 90 инчийн телевиз бүтээжээ

Sharp компани дэлхийн хамгийн том тэлгэцтэй TV худалдаанд гаргалаа. Энэ нь LC90LE745U нэртэй, 90 инчийн 3D дэлгэцтэй, ухаалаг телевиз юм.

Энэ телевиз нь бүтэн LED дэлгэцтэй ба дэлгэцний ард 500 гаруй LED байрлаж байгаа нь энэ телевизийг ямар том хэмжээтэй болохыг баталж байгаа юм.

Энэхүү аварга телевизийн зузаан нь 5 инч, өмнөх загвар буюу 80 инчийн хэмжээтэй телевизийг хажуунаас нь харахад бага зэрэг өнгө нь харлаж харагддаг байсан бол LC90LE745U телевизэд ийм асуудал гарахгүй гэнэ. Бас энэ телевиз нь 120 герцийн хүчин чадалтай ба Sharp-ийн AquaMotion 240 технологи болон Wi-Fi, NetFlix, Hulu Plus-ыг өөртөө багтаасан аж.

Та энэхүү TV-ыг авахыг хүсвэл 18512 ам.долларын үнэ төлөх хэрэгтэй болох нь.

Г.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж