
Офицеруудын ордны хойд талын хэсэг буюу Баянзүрх дүүрэг хүрэх замын хөдөлгөөнийг хааж, зам засварын ажил үргэлжилж байна. Ирэх долдугаар сарын 09-нийг хүртэл Зүүн дөрвөн зам чиглэлийн хойд урсгалыг хааж, замын засвар хучилтын ажил үргэлжлэх юм байна.
Замын нэг талын урсгалыг хааж, урд эгнээгээр хоёр урсгалын автомашин зэрэг зорчиж байгаагаас автозамын осол багагүй гарч байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ


