
“Гурван охин” хамтлагийнхан шинэ цомог, шинэ уран бүтээл дээрээ ажлаад завгүй яваа аж. Тэдний талаар хэвлэлээр “Гурван охин” нэрээрээ сүүлийн удаа энэ сарын 22, 23-нд “Жинхэнэ хайр” нэртэй тоглолтоо хийнэ хэмээх мэдээллийг тодруулахаар хамтлагийн дуучин Анутай холбогдлоо. Тэрээр “Бид яг одоо хотоос гарчихсан реппер Дөлгөөнтэй хамтран дуулсан “Amore” нэртэй шинэ дууныхаа клипны зураг авалтыг хийлгэж байна. Энэ сарын 22, 23-нд тоглолтоо хийнэ гэж товлоогүй ээ, хамтлагийнхаа нэрийг ч солино гэж яриагүй. Ирэх наймдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ч эцсийн байдлаар тоглолтын тов хараахан гараагүй байна. Удахгүй “Hot Disco” цомог маань хэвлэлтээс ирнэ. Мөн бид Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран шинэ цомгийн ажил эхлүүлсэн маань дуусах шатандаа явж байгаа. Реппер Дөлгөөнтэй хамтран дуулсан “Amore” дуу энэ шинэ цомогт багтсан. Тоглолтынхоо тов, цомгоо хэвлэлтээс ирэхээр албан ёсоор мэдээлэл өгнө” хэмээн дуулгалаа.