
бэхжүүлэх зөвлөлгөөний дээд хэмжээний гуравдугаар уулзалтад оролцохоор
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 6-р сарын 7-ны орой хүрэлцэн
ирлээ.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, дэлхий нийтийн өмнө
тулгараад байгаа асуудлаар ярьж хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрэх зорилго
бүхий энэ байгууллага 2002 онд анхны хуралдаанаа хийж байсан билээ.
1970-аад оноос үйл ажиллагаагаа эхэлсэн, өнөөдөр Европыг бүхэлд нь
хамарсан нөлөө бүхий байгууллага болох Европын аюулгүй байдал хамтын
ажиллагааны байгууллагатай ижил төстэй Азийн томоохон байгууллага болох
ирээдүйтэй гэж олон улсын тоймчид дүгнэдэг юм.
Энэ жилээс эхлэн уг зөвлөлийг Бүгд Найрамдах Турк Улс даргалж байгаа
бөгөөд, Азид нөлөө бүхий байгууллага болгох том зорилтыг тавиад байна.
Тус улс өнгөрсөн жилээс эхлэн энэхүү уулзалтанд ул суурьтай бэлдэж
иржээ. Тухайлбал, ЕвроАзийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны сэдвээр
эрдэмтэд, судлаачдын олон улсын хурлыг зохион байгуулсан. Мөн дээд
хэмжээний уулзалтын өмнөх өдөр , “21-р зууны Евроазийн аюулгүй байдал ба
эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт Гадаад хэргийн сайд нарын
уулзалт болж, Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар оролцов.
Уг уулзалтад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага
(OCSE)-ын томоохон төлөөлөгчид оролцож, Европ тивийг бүхэлд нь хамарсан
аюулгүй байдлын байгууллага байгуулсан туршлагаас хуваалцаж, мөн
Афганистаны асуудлаар хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Энэхүү дээд хэмжээний гуравдугаар уулзалтад нийт 57 орны төлөөлөгч
оролцож байгаагийн дотор, ОХУ-ын Ерөнхий сайд В. Путин, Украины
Ерөнхийлөгч В.Янукович, Ираны Ерөнхийлөгч М.Ахмаденижад нарын зэрэг бүс
нутагтаа нөлөө бүхий лидерүүд оролцож байна.
АХАИБЗ-д одоогийн байдлаар Афганистан, Азербайджан, БНХАУ, Египет,
Энэтхэг, Иран, Израиль, Казахстан, Киргизстан, Монгол, Арабын Нэгдсэн
Эмират, Пакистан, Палестин, БНСУ, ОХУ, Таджикистан, Тайланд, Турк,
Узбекистан, Иордани улсууд гишүүн бол, Вьетнам, Индонези, Малайзи, АНУ,
Катар, Украин, Япон улсууд болон НҮБ, ЕАБХАБ, Арабын Лиг гэсэн олон
улсын байгууллагууд ажиглагчийн статустай байна.
Өнөөдөр буюу 6-р сарын 8-нд эхлэх хуралдааны эхэнд Вьетнам, Ирак
орнуудыг гишүүнээр элсүүлэх ёслол болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн
албанаас мэдээллээ.