“САРС”-аас хөнөөлтэй вирусын халдвараар 38 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

“САРС”-аас хөнөөлтэй вирусын халдвараар 38 хүн нас барав

Ойрхи Дорнодын орнуудад САРС-аас хэд дахин их хөнөөлтэй “МЭРС” /MERS-Ойрхи-Дорнодын ханиадны синдром” гэх вирусын халдвараар 38 хүн нас бараад байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлжээ. “МЭРС” вирусын тохиолдол Ойрхи-Дорнодод анх өнгөрсөн 2012 онд бүртгэгдэж, 60 гаруй өвчлөл бүртгэгдсэн байна. “МЭРС” вирусээр өвчлөгсдийн ихэнхи нь Саудын Арабын иргэд бөгөөд халдварын тохиолдол нь Йордан, Катар, Их Британи, Эмират, Франц, Герман, Итали, Тунис зэрэг улсуудад бүртгэгджээ.

Уг үхлийн аюулт вирус нь хүнээс хүнд халддаг бөгөөд жирийн ханиадтай төстэй халуурах, ханиах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. НҮБ-ын эмч, эрдэмтдийн мэдээлж буйгаар САРС-аар өвчилсөн хүний найман хувь нь нас барах магадлалтай байдаг бол “МЭРС”-ийн хувьд магадлал 65 хувьтай байгаа гэнэ.

САРС-ын вирус өнгөрсөн 2003 онд дэлхийн олон оронд тархаж, 800 гаруй хүний амийг авч одсон билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж