Хотын төвийн LED гэрэлтүүлгийг өнөөдөр асаана

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Хотын төвийн LED гэрэлтүүлгийг өнөөдөр асаана

Сүхбаатарын
талбайн эргэн тойронд суурилуулсан LED гэрэлтүүлгийг нэгэн зэрэг асаах
ёслол хотын төв талбайд өнөөдөр 22.00 цагт болно. Улаанбаатар хотын
гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр
нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  олон улсад нэр хүндтэй “PHILIPS”
компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ
дагуу Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, НЗДТГ, Улсын
дуурь бүжгийн эрдмийн театр, СТӨ, Монголын Хүүхдийн ордон зэрэг
барилгуудын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг
суурилуулж дуусаад байгаа аж. Эдгээр LED гэрэл нь цахилгааныг 70 хувь
хэмнэдэг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж