Өнөөдөр шилдэг андерграунд кино тодорно

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр шилдэг андерграунд кино тодорно

Cонгодог
болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой "Алтан хальс"
холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин
хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид,
хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол Улсад анх удаа
Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулж байгаа юм. Уг
уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан бөгөөд оролцох
бүтээлүүдийг энэ сарын 15-ныг хүртэл цахим болон биетээр хүлээн авчээ.
Уралдаанд нийт 26 бүтээл өрсөлдөх аж.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг өнөөдөр 13.00 цагт МУЗ-ийн ХААН Банк дахь “Улаан гэр” галерейд гаргаж эхэллээ. Харин 17 цагт шилдэг бүтээлүүд тодорно.

Мөн уралдаанаас шалгарсан шилдэг таван бүтээлийн эздийг
“Улаанбаатар олон улсын кино наадам”-ын хөтөлбөрт оролцох эрх хүлээж
байгаа ба эхний гурван байрын эздэд мөнгөн шагнал гардуулах юм. Түүнчлэн
уралдаанд оролцсон бүтээлүүдээс түүвэрчлэн “Боловсрол Суваг” ТВ-ийн
цуврал нэвтрүүлгээр олон нийтэд хүргэх нь ээ.

Уралдааны шүүгчдийн
бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт
зураач, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч
Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач
Ж.Бодьбаатар нар багтжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж