Пакистаны сүмд амиа золиослогчид халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Пакистаны сүмд амиа золиослогчид халдлага үйлджээ

Пакистаны хойд хэсгийн Пешавар мужийн Чамкани дүүрэгт орших Шийтийн сүмд амиа золиослогчид өчигдөр тэсрэх бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэний улмаас 14 хүн амь үрэгджээ. Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Албаныхны мэдээлснээр зэвсэглэсэн хоёр амиа золиослогч сүмийн цогцолбор руу нэвтрэх явцдаа хамгаалалтын хоёр цагдааг буудан хөнөөгөөд сүмд орон тэсрэх бөмбөг дэлбэлсэн аж. Халдлага гарах үед сүмд 200 орчим мөргөлч байсан байна. Одоогоор амиа золиослогчийн халдлагыг ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч халдлагад Суннитуудыг буруутгаж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн өмнөд хэсгийн Карачи хотод мужийн дээд албаны хүнийг хүүгийнх нь хамт үл таних зэвсэгт этгээдүүд буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнчлэн өнөө өглөө Кветта хотод зэвсэгт этгээдүүд цуврал халдлага үйлдсэний улмаас 25 хүн амь үрэгдсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж