Лавлагаа олгох ажлыг цахим хэлбэрт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Лавлагаа олгох ажлыг цахим хэлбэрт шилжүүллээ

Монгол Улсын Засгийн газраас барилга угсралтын ажил, орон сууцны зээлийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгохоор болжээ.

Лавлагаа авах иргэд зээл авч буй банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авч байх юм. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж