Монгол Брэнд Олон Улсаас…

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Монгол Брэнд Олон Улсаас…

Монголын брэнд Олон Улсын Чанарын Шалгаруулалтаас “Шижир алт” шагналыг хүртлээ.

Европын төдийгүй Дэлхийн улс орнуудын спирт, архин бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар, нэр хүндийн томоохон шалгуурын нэг бол 1961 оноос эхлэн зохион байгуулагдаж буй Monde Selection Чанар шалгаруулалтын үйл ажиллагаа юм.

49 дэх жилдээ тасралтгүй явагдаж буй энэхүү Чанар шалгаруулалт нь хөндлөнгийн 70 гаруй эрдэмтэн, профессор, мэргэжлийн амтлагч, фермент судлаач, лабораторийн шинжээч, мэргэжилтэн, зөвлөгчид бүтэн 3 сарын турш судлан, шинжилж, амтлан үнэлэлт дүгнэлт өгдөгөөрөө онцлог бөгөөд яах аргагүй олон улсын тавцанд чанарын баталгаа болж чаддаг. Иймээс ч жилээс жилд тус уралдаанд ирүүлэх бүтээгдэхүүн, оролцох улс орны тоо өссөөр байгаа төдийгүй шалгуур нь ч улам нарийн өндөр болсоор байна.

Германы Франкфурт хотод болсон 2010 оны Монде Селекцион шалгаруулалтанд 83 орны 836 компани, үйлдвэрлэгчдийн 2451 бүтээгдэхүүн оролцсоны дотор Монгол улсын UFC группын Морьтой Чингис брэнд цэвэр цагаан архин бүтээгдэхүүний төрөлд хамгийн дээд чанарын батламж болох GRAND GOLD буюу “Шижир алт” шагналыг хүртжээ.

UFC группын Ерөнхий захирал О. Амартүвшин:
–    Германы Франкфурт хотноо зохиогдож байгаа Монде Селекцион Олон Улсын Чанарын шалгаруулалтын арга хэмжээнд UFC группын Морьтой Чингис брэндийн бүтээгдэхүүн амжилттай оролцож хамгийн дээд шагналыг аваад байна. 1961 оноос эхтэй энэхүү наадамд цэвэр архин бүтээгдэхүүний төрөлд оролцсон Морьтой Чингис брэнд өөрийн амт үнэр, чанар, цэвэр байдал төдийгүй, дизайн сав баглаа боодлоороо өндөр үнэлгээ авч цорын ганц олгодог GRAND GOLD шагнал авсанд баяртай байна.

Монде Селекционы Шүүгчдийн хорооны Ерөнхийлөгч Проф. Жозеф Бассеманс:

-Энэхүү бүтээгдэхүүн юуны өмнө дизайн, сав баглаа боодлоороо маш их сэтгэл татсан. Бид бүтээгдэхүүний дан ганц амт, үнэр төдийгүй сав баглаа боодол, мөн шошгыг анхаарч үздэг. Энэхүү бүтээгдэхүүн үнэхээр цэвэр байсныг би маш сайн санаж байна. Архин бүтээгдэхүүний хувьд цэвэр байх нь яах аргагүй хамгийн чухал зүйл. Энэ бүтээгдэхүүн нь маш тааламжтай амттай байсан төдийгүй, архины үнэр амт нь онцгой сайн баланслагдсан байна. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Ийм амт үнэрийг гаргаж авна гэдэг маш хэцүү. Өндөр технологи, их хөдөлмөр шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой.Мөн зөв амт нь маш сайн хадгалагдаж байсан энэ их чухал үзүүлэлт. Иймээс ч энэхүү бүтээгдэхүүн нь GRAND GOLD авсан, үнэхээр гайхалтай сайн бүтээгдэхүүн.

Монде селекцион нь бүтээгдэхүүнийг амт чанар төдийгүй эрүүл мэндэд тустай байдал, хэрэглэгчдэд хэрэглэхэд таатай байдал, шошго, сав баглаа боодолын дизайн, байгаль орчинд эерэг байдалд үнэлэлт өгөхийн зэрэгцээ шинэлэг санааг харгалзан шалгаруулдаг бөгөөд, сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хандлагыг даган экологийн цэвэр бүтээгдэхүүнийг илүүтэйгээр дэмжих болсон байна.

UFC группийн Морьтой Чингис брэнд нь яг нэг жилийн өмнө Францын Канн хотноо болсон United Vodka 2009 Чанарын шалгаруулалтаас мөн Алтан медал хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн хэмжээний хоёр том архин бүтээгдэхүүний чанарын шалгаруулалтаас дарааллан алтан медал авч, олон улсын түвшинд батлагдсан, чанартай бүтээгдэхүүн гэдгээ дахин бататгалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж