Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Нийслэл хотын хөгжлийн асуудлаар Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хагшчулуун нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ. Санамж бичигт дурдсанаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй Улаанбаатар хотын хөгжлийн урт, дунд хугацааны төлөвлөлтийг уялдуулах, боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Үүнд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтэц, инженерийн барилга, байгууламжийг 2010-2020 он хүртэл боловсруулахад хамтран ажиллах юм байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нийслэл хотод дэлхийн хөгжилтэй улс орнуудын хот төлөвлөлтийн олон улсын норм, стандартыг нэвтрүүлэх, шинэчлэх, нутагшуулах чиглэлээр судалгааны ажлыг үе шаттай хэрэгжүүлэх талаараа дурдлаа. Санамж бичиг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр батлан, шаардлагатай тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж