Хотын төвийн LED гэрэлтүүлгийг маргааш асаана

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Хотын төвийн LED гэрэлтүүлгийг маргааш асаана

Сүхбаатарын талбайн эргэн тойронд суурилуулсан LED гэрэлтүүлгийг нэгэн зэрэг асаах ёслол хотын төв талбайд маргааш 22.00 цагт болно. Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ дагуу Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, НЗДТГ, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, СТӨ, Монголын Хүүхдийн ордон зэрэг барилгуудын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг суурилуулж дуусаад байгаа аж. Эдгээр LED гэрэл нь цахилгааныг 70 хувь хэмнэдэг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж