Оюутан бүрийг таблетжуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Оюутан бүрийг таблетжуулна

Ирэх жилээс эхлэн оюутан бүр таблеттай болох ажээ. Тэрхүү оюутан бүрт зориулсан ухаалаг таблетийг ШУТИС-ийн оюутнууд зохион бүтээж байгаа юм. Энэхүү “Цахим оюутан” хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам,  МОХ, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх юм байна. "Цахим оюутан" хөтөлбөрийн танилцуулга өнөөдөр БШУЯ-нд боллоо.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилллахаа илэрхийлж Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Х.Батсайхан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тэргүүн проректор Д.Батчулуун, Нийслэлийн ИХТ-ийн дарга Д.Баттулга,  “MUST Technology” ХХК-ийн захирал Б.Амгалан,  Их, дээд сургуулийн консерциумийн Ерөнхийлөгч Б.Жадамбаа, “Хаан” банкны бизнесийн хэлтсийн дарга нар болон төлөөллүүд гарын үсэг зурлаа.

2013-2014 оны хичээлийн шинэ жилд оюутнууд онолын хичээлээ цахим хэлбэрээр давтах боломжтой болсноор хичээлийн практик дадлага болон семнарийн хичээлдээ илүү анхаарах нөхцөлийг бий болгож байгаа аж. Оюутан нэг бүр цахим хөтөлбөрт холбож хамгийн бага үнээр буюу 200$-р уг таблетийг авах боломжтой. Хаан банктай хамтарч хамгийн боломжит нөхцөлөөр оюутнуудад зээлээр худалдан авах нөхцөлийг өгөх ажлыг  мөн хийж байгаа аж. Анхны  таблетийн загварыг “Маст пайд” нэртэйгээр Монголд угсрагдаж I pad-tai адилхан бөгөөд бүх төрлийн файл уншиж, usb  холболттой, стерио спикертэй, камер нь 5 мига пиксел, 9,7 инчийн дэлгэцтэй, гар буюу өөрийн зориулалтын keyboard-ийг  залгаад  яг  notebook  шиг ашиглах  гэнэ. 2007 оноос “ШУТИС” нь цахим хичээлүүдийг бэлтгэх тал дээр ажиллаж ирсэн бөгөөд. Уг таблетин дээр оюутанд зориулсан хичээлийн програмуудыг суулгасан байх ба зөвхөн веб орчинд биш харин таблетнаасаа хаанаас ч хамаагүй үзэх боломжтой болгосон байна. Мөн уг таблеттай холбоотой цахим номын сан цахим хичээлүүдийг “Маст пайд”-аар дамжуулаад уншиж үйлчлүүлэх боломжтойгоос гадна хөнгөлөлтүүдийг ч эдлэх боломжыг оюутнуудад өгөх гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж