
Эдгээр гомдлын ихэнх хувийг нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг урж, буулгасан, сонгуулийн штабын байрны цонх хагалсан, гэрийн бүрээсийг урсан гэх гомдол эзэлж байгаа гэнэ. Жишээлэхэд, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн морь унасан зураг бүхий сурталчилгааны самбарыг урсан гэх этгээдүүдийг 5000 төгрөгөөр, Дундоговь аймгийн Луус сумын төвд байрлах МАН-ын сурталчилгааны гэрийн гэрлийн утас алга болсон хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Мөн Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын VII багийн нутаг дэвсгэрт байрлах сонгуулийн сурталчилгааны монгол гэрийн бүрээсийг урсан иргэнийг хуулийн дагуу 6000 төгрөгөөр торгожээ.
Д.ЖАРГАЛ