КТМС-ийн урдах замыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

КТМС-ийн урдах замыг өнөөдөр нээнэ

Сансарын аюулгүйн тойрог буюу Компьютерын техник менежментийн сургууль/КТМС/-иас зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын засвар дуусч, замын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээхээр болжээ.
 
Яг одоогийн байдлаар уг замд "Беринг" ХХК инженерийн шугам сүлжээнүүдийг тэгшитгэн булж, замын суурийг нягтруулах, хучилт авсан хэсэгт тэмдэглэгээ хийх зэрэг ажил явагдаж байгаа аж.     

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж